33 үр дүн
Лувсанжамбын Мөрдорж
XX зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж нь 1919 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. 1929 онд бага сургууль, 1932 онд санхүүгийн курст сурч, 1932 онд Төв театрт хөгжимчин хийж байгаад 1936 онд цэргийн албан хааж, халагдаж ирээд цэргийн чуулгад хөгжимчин, дарга, 1941 оноос улсын циркт хөгжимчин, удирдаач, 1950-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуульд суралцан төгсөж Улсын ардын дуу

Лодонгийн Түдэв
Л.Түдэв (1935-2020) 1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ.

Хорлоогийн Уртнасан
Хорлоогийн Уртнасан нь Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай дуурийн эмэгтэй дуучин бөгөөд Монголын дуурийн урлагийн нэрт төлөөлөгч юм. Тэрээр 1945 оны 3 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрж, 2019 оны 2 дугаар сарын 1-нд таалал төгсжээ. Тэрээр Төв аймгийн Батсүмбэр суманд ерөнхий боловсрол эзэмшиж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх дуучны ангийг төгссөн.

Жигжидийн Мөнхбат
ЖИГЖИДИЙН МӨНХБАТ (1941-2018) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын анхны мөнгөн медальтан, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа бурхны оронд заларч бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Чадраабалын Лодойдамба
Чадраабалын Лодойдамба ( 1917 - 1970 он) нь БНМАУ-ын Төрийн хошой шагналт (1954, 1971) Монголын зохиолч.

Сономын Удвал
Сономын Удвал нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч бөгөөд XX зууны Монголын улс төр, соёл, утга зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан манлай эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр 1921 оны 2 дугаар сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төрж, бага наснаасаа эхлэн ажил хөдөлмөр, боловсролын замналаа эхлүүлжээ.

Шагдарсүрэнгийн Гүрбазар
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрж, 1963-1973 онд Дорноговь аймгийн арван жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар 1973-1977 онд Улсын багшийн дээд сургуульд суралцан монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшжээ.

Цэрэндоржийн Ширнэндамдин
ХХ зууны Монгол төрийн зүтгэлтэн, нэрт дипломатч Тэр бээр 1908 онд Их Хүрээн дэх Манжийн амбан сайдын бие төлөөлөгч түшмэлээр Бээжинд очиж ажилласан. Хятадад Үндсэн хуульт засаглалын төлөө хөдөлгөөн хүчтэй өрнөсөн тул 1910 оны 10 дугаар сард Бээжин хотноо Засагт тус хийх яамны анхдугаар хуралдаан болж, энэ хуралдаанд Ширнэндамдин оролцжээ.

Майдаржавын Ганзориг
Майдаржавын Ганзориг нь Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн бөгөөд Монголын сансар судлал, зайнаас тандан судлалын салбарын нэрт эрдэмтэн юм. Тэрээр 1949 оны 2 дугаар сарын 5-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж, 2021 оны 7 дугаар сарын 4-нд таалал төгсжээ.

Долгорын Пунцаг
Долгорын Пунцаг нь Монгол Улсын анхны эмэгтэй сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн бөгөөд Монголын эрүүл мэндийн салбарын үндэс суурийг тавилцсан хүмүүсийн нэг юм. Тэрээр 1900 онд одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төржээ.

Жамъянгийн Лхагвасүрэн
Жамъянгийн Лхагвасүрэн нь Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал, БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, БНМАУ-ын баатар бөгөөд XX зууны манлай Монголын цэргийн гарамгай зүтгэлтэн юм. Тэрээр 1912 оны 3 дугаар сарын 16-нд одоогийн Булган аймгийн Сайхан суманд төрж, 1982 оны 5 дугаар сарын 13-нд таалал төгсжээ.

Санжаасүрэнгийн Зориг
Ардчилсан шинэ хөдөлгөөнийг үндэслэгч, ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо/МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон.
