ZAMNAL
БүртгүүлэхНэвтрэхНамтар үүсгэх
Намтар

Дурсамжийг хойч үедээ өвлүүлэх дижитал орон зай

Амьдралын түүх, зураг, нандин дурсамжийг нэг дор цуглуулж, гэр бүлтэйгээ хуваалцаарай.

Үйлчилгээ

  • Намтар хайх
  • Намтар үүсгэх
  • Хөрөг зураг сэргээх
  • Эмгэнэлийн зураг

Тусламж

  • Тусламжийн төв
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого

© 2026 zamnal.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Чадраабалын Лодойдамба
Чадраабалын Лодойдамба
0Цэцэг илгээх
0Мод тарих
НамтарЗургын цомогИлгээсэн дурсамж
Чадраабалын Лодойдамба

Чадраабалын Лодойдамба

1917—1970

Товч намтар

Чадраабалын Лодойдамба ( 1917 - 1970 он) нь БНМАУ-ын Төрийн хошой шагналт (1954, 1971) Монголын зохиолч. 1940 оноос Холбооны техникумд физикийн багш, 1941 онд Радио хороонд орлогч дарга, 1944-45 онд МУИС-ийн Номын төв сургуульд түүх, гүн ухааны багш, МЗЭ-ийн хорооны "Цог" сэтгүүлийн эрхлэгч, 1959 оноос Урлагийн хэрэг эрхлэх хорооны 1-р орлогч дарга, 1961 оноос Соёлын яамны 1-р орлогч сайд, Уран сайхны зөвлөлийн даргаар ажиллаж байсан сэхээтэн юм. Ч.Лодойдамба 1917 оны 8 дугаар сарын 20-нд тэр үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Сүхийн хоолойн "Янчилын ам" хэмээх газар Олхонуд отгийн ард Чадраабалын гэрт төржээ. Эцэг Цогтын Чадраабал, эх Лувсангомбын Цэрэндэжид нарынхаа гар дээр өсөн торниж, улмаар бага насандаа хонь мал хариулж, аргал түлш түүж, хурдан морь унаж, эмнэг хангал сургаж тэр үеийн хүүхэд багачуудын нэгэн адил амьдрал туулжээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1924-1927 онд Гандантэгчилэн хийдэд Ганжуур хэмээх ламд шавилан сууж байгаад оргон хар болж, улмаар 1931-1935 онд Эрдэнэ сумын бага сургууль, Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургууль, 1935-1938 онд ЗХУ-ын Улаан-Үд хот дахь Монгол Рабфак, төмөр замын курс зэрэгт тус тус суралцжээ. Ч.Лодойдамба 1939 оноос Улаанбаатар төмөр замд депогийн жижүүр, туслах машинч, жинхэнэ машинч, 1940 оноос Холбооны техникумд физикийн багшаар ажиллаж байгаад, МАХН-ын Төв хорооны шийдвэрээр 1941 оноос Улсын радио хороонд орлогч даргаар дэвшиж, улмаар 1944-1955 онд МАХН-ын Төв хороонд лектор, тасгийн эрхлэгч, Зохиолчдын хорооны төв хэвлэл "Цог" сэтгүүлийн эрхлэгч зэрэг хариуцлагатай ажил хийж, МАХН-ын XI, XII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна.1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУ-д Москва хотноо ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академид суралцан зөвлөлтийн доцент А.В.Прямковын удирдлага дор "Монголын орчин үеийн драматургийн үндсэн үзэл санаа, дүрүүд" гэсэн сэдвээр диссертац бичиж 1959 онд урлаг судлалын ухааны дэд эрдэмтний цол хамгаалжээ.

Илгээсэн дурсамж

🕯

Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.

10 удаа үзсэн

Хүндэтгэл, дурсамж, бодлоо хуваалцаарай.

0 / 2000