5 үр дүн
Долгорын Пунцаг
Долгорын Пунцаг нь Монгол Улсын анхны эмэгтэй сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн бөгөөд Монголын эрүүл мэндийн салбарын үндэс суурийг тавилцсан хүмүүсийн нэг юм. Тэрээр 1900 онд одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төржээ.

Нэмэндэйн Янжмаа
Нэмэндэйн Янжмаа, хожим нөхөр жанжин Дамдины Сүхбаатарыг 1923 онд таалал төгссөний дараа түүний нэрээр овоглож Сүхбаатарын Янжмаа хэмээн алдаршсан бөгөөд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний анхдагч удирдагчдын нэг юм. Тэрээр 1893 оны 2 дугаар сарын 6-нд одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт төржээ.

Санжаасүрэнгийн Зориг
Ардчилсан шинэ хөдөлгөөнийг үндэслэгч, ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо/МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон.

Дамдины Пагмадулам
Дамдины Пагмадулам (1905 он орчим төрсөн - 1937 онд нас барсан ) - Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий. Эцэг нь Дамдин хэмээх мужаан хүн байсан. Д.Пагмадулам яг хэдэн онд төрсөн гэдэг нь батлагдсан баримтгүй бөгөөд 1905 онд эсвэл 1906 онд төрсөн гэж таамаглан үздэг. 1922 онд Бошгийг халах залуучуудын байгууллагад элссэн.

Пунсалмаагийн Очирбат
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монго
