Үндсэн агуулга руу шилжих
Замнал
БүртгүүлэхНэвтрэхНамтар үүсгэх
Намтар

Дурсамжийг хойч үедээ өвлүүлэх дижитал орон зай

Амьдралын түүх, зураг, нандин дурсамжийг нэг дор цуглуулж, гэр бүлтэйгээ хуваалцаарай.

Үйлчилгээ

  • Намтар хайх
  • Намтар үүсгэх
  • Хөрөг зураг сэргээх
  • Эмгэнэлийн зураг

Тусламж

  • Бидний тухай
  • Тусламжийн төв
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого

Холбоо барих

  • 8937-5800
  • info@zamnal.mn

© 2026 zamnal.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Замнал
БүртгүүлэхНэвтрэхНамтар үүсгэх
Намтар

Дурсамжийг хойч үедээ өвлүүлэх дижитал орон зай

Амьдралын түүх, зураг, нандин дурсамжийг нэг дор цуглуулж, гэр бүлтэйгээ хуваалцаарай.

Үйлчилгээ

  • Намтар хайх
  • Намтар үүсгэх
  • Хөрөг зураг сэргээх
  • Эмгэнэлийн зураг

Тусламж

  • Бидний тухай
  • Тусламжийн төв
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого

Холбоо барих

  • 8937-5800
  • info@zamnal.mn

© 2026 zamnal.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Чулуун Дүүдээ
Чулуун Дүүдээ
НамтарЗургийн цомогИлгээсэн дурсамж
Чулуун Дүүдээ

Чулуун Дүүдээ

1937—2021

Монгол Улсын ууган агрономчдын нэг, хөдөлмөрч, үлгэр жишээ эмэгтэй Чулууны Дүүдээ нь 1937 онд Увс аймгийн Зүүнговь суманд айлын тав дахь охин болон мэндэлжээ. Тэрээр Увс аймагтаа арван жилийн боловсрол эзэмшиж, 1960 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг “Агрономч” мэргэжлээр амжилттай төгссөн байна.

Төгссөн жилээ Төв аймгийн Жаргалантын САА-д Ногооны агрономчоор ажлын гараагаа эхлүүлж, 1962 оноос тус САА-н Тасгуудын агрономчоор үргэлжлүүлэн ажиллажээ. Ч.Дүүдээ нь Атрын хоёрдугаар аяны хүрээнд ургацын чанар, нэг га-гаас авах центнэрийг дээшлүүлэхэд идэвх санаачлага гарган ажиллаж, V, VI, VII, VIII-р таван жилийн гавшгайч цол хүртэж, “Баярын бичиг”, “Сайшаалын үнэмлэх”-ээр удаа дараа шагнагдаж байв.

Тэрээр 1960 онд трактор, комбайнч П.Доржготовтой гэр бүл болж, хоёр хүү, гурван охин төрүүлж, нөхрийн талаасаа нэг хүү өргөн авч өсгөсөн “Алдарт эх” байлаа. Үр хүүхдүүд нь эх орныхоо салбар бүрт үр бүтээлтэй ажиллаж байна. Ч.Дүүдээ нь улс эх орныхоо болон Жаргалант сумынхаа хөгжил цэцэглэлтэд оруулсан нөр их хөдөлмөр, залуу насны эрч хүч, хичээл зүтгэл, үр хүүхдээ эрдэм боловсролтой, ажилч хичээнгүй иргэд болгон хүмүүжүүлж, залуу хойч үеийг амьдралын ухаанд сургахад өөрийн мэдлэг ухаанаа зориулан, амьдралын туршлагаа харамгүй хуваалцдаг байсан тул “АЛТАНГАДАС” одонгоор шагнагджээ.

1971 оноос Монгол Улсын газар тариалангийн салбарын амин чухал объект болох “Гурлын үйлдвэр комбинат”-ын харьяа “Улсын үрийн нөөцийн эрхлэгч” хэмээх хариуцлагатай албан тушаалд томилогдон ажилласан. Энэ үедээ “Үрийн улаан буудай”-г стандартад нийцүүлэн нийлүүлэх, нөөцлөх ажилд онцгой хяналт тавьж, тариаланчдын хөдөлмөрийг үр ашиггүй болгохоос сэргийлдэг туршлагатай мэргэжилтэн байв. Мөн өөрийн санаачлагаар жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногоо тариалж, Гурлын үйлдвэр комбинатын ажилтнуудын хүнсэнд нийлүүлэн удирдлага болон ажилчдын талархлыг хүлээсэн бүтээлч хөдөлмөрч агрономч байжээ.

Гавьяаныхаа амралтанд гарсан хойноо ч Ч.Дүүдээ нь идэвхтэй амьдарсаар байв. Тэрээр нутгийн ард иргэдэд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалах аргазүйг зааж зааварлан, өөрөө үлгэр жишээ болж, тариалсан ургацаа “Өндөр настан”-ны дэлгүүрт нийлүүлж, орлогоо нэмэгдүүлдэг байсан юм.

Чулууны Дүүдээ нь 2021 онд 84 насандаа өвчний улмаас таалал төгсжээ.

Зургийн цомог

2 удаа үзсэн

Хүндэтгэл, дурсамж, бодлоо хуваалцаарай.

0 / 2000