23 үр дүн
Богд Живзундамба хаан
Ар Монголын шарын шашны тэргүүн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин, төрийн зүтгэлтэн Түүнийг хоёр настайд нь Ар Монголын шарын шашны тэргүүн Живзундамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874 онд Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ.

Догсомын Бодоо
1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын ерөнхий сайд Манзушир хутагтын Шавийн Дэндэвийн отгийн харъяат. Бага наснаас Зүүн хүрээнд шавилан суухын хамт Эрдэнэ Шанзудбын яамны монгол бичгийн сургуульд суралцан, шашны болон иргэний боловсрол олсон.

Дамбын Чагдаржав
ХХ зууны Монголын нийгэм, төрийн нэрт зүтгэлтэн Их Шавийн Чандмань отгийн харъяат.1880 онд төрсөн тэрбээр бага наснаас шашны номд суралцаж, Их хүрээний Сэцэн тойны аймагт харьяалагдан Дэчингалва дацанд ном хурдаг байжээ. Хориод наснаас Хүрээ, Хиагт, Троицкосавскт худалдаа хийж,1914-1917 онд Орос, Англи,Итали орноор явсан.1917 оны 11 сараас Худалдааны ердийн хэлтсийн даргаар ажиллажээ.

Гомбын Цэнд
Гомбын Цэнд нь эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ зориулсан эх оронч тэмцэгч бөгөөд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагдсан зоригт эмэгтэй юм. Тэрээр 1902 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ.

Баянтөмөрийн Хайсан
1911 оны Монголын үндэсний хувьсгалын оройлон манлайлагчдын нэг Өвөр Монголын түшмэл. Өвөр Монголын Зостын чуулганд хятад иргэдийг шилжүүлэн суулгах, малын бэлчээрийг газар тариалангийн талбай болгон хувиргахыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг удирдсаны улмаас Манжийн эрх баригчид албан тушаалаас нь зайлуулж, хяхан хавчих болжээ. Тэр бээр Өлзийжаргалын удирдсан эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцов.

Гадинбалын Чагдаржав
Монголын 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг 1911 оны үндэсний хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж, 1911 оны 11 дүгээр сараас Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын анхны дарга болж, үндсээ чөлөөлөх тэмцлийн утга учрыг олон түмэнд ойлгуулах, Халхын дөрвөн аймгаас цэрэг татах, Богдын лүндэнг монгол туургатанд хүргэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулжээ.

Гунгаажавын Батсүх
Гунгаажавын Батсүх нь Монгол Улсын анхны Ардын багш, Монголын боловсролын салбарын нэрт зүтгэлтэн бөгөөд Герман улсад суралцсан анхны монгол эмэгтэй сурагчдын нэг юм. Тэрээр 1911 онд төрж, 1990 онд таалал төгсжээ. 1926–1930 онд Герман улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн нь тухайн үеийн Монголын эмэгтэйчүүдийн хувьд түүхэн үйл явдал байв.

Пэлжидийн Гэндэн
Пэлжидийн Гэндэн нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн бөгөөд Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд юм. Тэрээр 1895 онд одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрж, 1937 оны 11 дүгээр сарын 26-нд Зөвлөлт Холбоот Улсад улс төрийн хилс хэрэгт цаазлагджээ.

Ванданнамжилын Гүнсэнноров
XX зууны эхэн үеийн Өвөр монголын нийгэм, улс төрийн зүтгэлтэн Гүнсэнноров багаас идэвхийлэн суралцаж, 14 настайдаа дөрвөн бичиг, таван ном (хятадын) болон эртний шүлэг уншиж судлан, шүлэг зохиол бичих чадвар суусан. 1898 онд эцэг Жүн ван Ванданнамжилын хошуу засаг вангийн хэргэмийг залгамжилжээ.

Гомбын Цэрэнчимэд
Монголын 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг Багаас Их Хүрээнд шавилан сууж, Хүрээний номтой гэвш нарын тоонд багтах болжээ. Бурхны номд сүсэглэн суралцаж, төвд, манж хэлийг эзэмшчээ. Удалгүй Эрдэнэ шанзудбын яамны бичээч, ахлах бичээч, XX зуун гарахад Да ламын тушаалд дэвшин ажилласан байна.

Дамдин Сүхбаатар
Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Монгол улсын баатар.Ардын цэргийг үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг Халхын Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны харьяат.1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн.С.Жамъянд шавь орж, монгол бичиг сурсан. 1909-1910 онд Хүрээ Хиагтын их замын Хүй мандал, Бургалтай, Түмт өртөөнд улаа нэхэж байв.

Дарьзавын Лосол
ХХ зууны Монголын нийгэм, төрийн зүтгэлтэн, төрийн сайд Сэцэн хан аймгийн Дайчин бэйсийн хошууны баяд отгийн харъяат. Есөн наснаас лам болж, шашны боловсрол олсон.18-20 насанд Хятадын зүүн хойт муж, Бээжин, Оросын Петербург, Москвад очиж байв. Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын цэрэгт ламаар явж, хүчин зүтгэсний учир цоржийн ямба цол зэрэг шагнагдсан.
