22 үр дүн
Санжаасүрэнгийн Зориг
Ардчилсан шинэ хөдөлгөөнийг үндэслэгч, ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо/МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон.

Солийн Данзан
МАН-ын анхны дарга, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, төрийн сайд Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны харъяат.Бага насандаа хийдэд шавилан сууж байсан. Мал маллаж, аян жин тээж амь зуухын сацуу нутгийн баячуудын агт морьдыг хошуу алгасуулан арилжиж баригдаж явжээ.

Гадинбалын Чагдаржав
Монголын 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг 1911 оны үндэсний хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж, 1911 оны 11 дүгээр сараас Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын анхны дарга болж, үндсээ чөлөөлөх тэмцлийн утга учрыг олон түмэнд ойлгуулах, Халхын дөрвөн аймгаас цэрэг татах, Богдын лүндэнг монгол туургатанд хүргэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулжээ.

Пэлжидийн Гэндэн
Пэлжидийн Гэндэн нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн бөгөөд Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд юм. Тэрээр 1895 онд одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрж, 1937 оны 11 дүгээр сарын 26-нд Зөвлөлт Холбоот Улсад улс төрийн хилс хэрэгт цаазлагджээ.

Гомбын Цэрэнчимэд
Монголын 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг Багаас Их Хүрээнд шавилан сууж, Хүрээний номтой гэвш нарын тоонд багтах болжээ. Бурхны номд сүсэглэн суралцаж, төвд, манж хэлийг эзэмшчээ. Удалгүй Эрдэнэ шанзудбын яамны бичээч, ахлах бичээч, XX зуун гарахад Да ламын тушаалд дэвшин ажилласан байна.

Баянтөмөрийн Хайсан
1911 оны Монголын үндэсний хувьсгалын оройлон манлайлагчдын нэг Өвөр Монголын түшмэл. Өвөр Монголын Зостын чуулганд хятад иргэдийг шилжүүлэн суулгах, малын бэлчээрийг газар тариалангийн талбай болгон хувиргахыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг удирдсаны улмаас Манжийн эрх баригчид албан тушаалаас нь зайлуулж, хяхан хавчих болжээ. Тэр бээр Өлзийжаргалын удирдсан эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцов.

Төгс-Очирын Намнансүрэн
Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь Монгол Улсын анхны Ерөнхий сайд, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч төрийн нэрт зүтгэлтэн юм. Тэрээр 1878 онд одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Сайн ноён хан Төгс-Очирын гэр бүлд төржээ. 1896 онд эцгийнхээ хэргэмийг залгамжилж Сайн ноён хан болсон бөгөөд XX зууны эхэн үеийн Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнд идэвхтэй оролцсон юм.

Пунсалмаагийн Очирбат
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монго

Хорлоогийн Чойбалсан
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Хорлоогийн Чойбалсан (Жинхэнэ нэр нь Жамцын Дугар) 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлсэн. 1930-аад оны ороо бусгаа үеэс нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.

Очирбатын Дашбалбар
Монголын шилдэм яруу найрагч, ардчилсан хувьсгалын зүтгэлтэн. «Мөнхийн мөнгөн шувуу» шүлгийн цоморлогын зохиолч.
