14 үр дүн
Баянтөмөрийн Хайсан
1911 оны Монголын үндэсний хувьсгалын оройлон манлайлагчдын нэг Өвөр Монголын түшмэл. Өвөр Монголын Зостын чуулганд хятад иргэдийг шилжүүлэн суулгах, малын бэлчээрийг газар тариалангийн талбай болгон хувиргахыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг удирдсаны улмаас Манжийн эрх баригчид албан тушаалаас нь зайлуулж, хяхан хавчих болжээ. Тэр бээр Өлзийжаргалын удирдсан эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцов.

Түвдэнгийн Бор
Түвдэнгийн Бор нь эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ зориулсан эх оронч тэмцэгч бөгөөд БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнагдсан Монголын зоригт эмэгтэй юм. Тэрээр 1913 онд одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт ядуу малчны гэр бүлд төржээ.
